Цахим мэдээ
5W1H

И Тэ Жун эмчийн дурсгалын ордны нээлтийн ёслол боллоо...

Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, сүүлчийн хаан Богд хааны оточ, Монгол-Солонгосын нөхөрлөлийн бэлгэдэл болсон И Тэ Жун эмчийн дурсгалын ордны нээлтийн ёслолын арга хэмжээ 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ болон Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын төр, олон нийтийн байгууллагын төлөөлөл, нийт 300 гаруй зочид оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд И Тэ Жун эмчийн төрсөн нутаг болох БНСУ-ын Хаман сумын Засаг дарга Жу Гын Жэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Ман У тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хаман сум нь олон жилийн турш Хан-Уул дүүрэгтэй ах дүүгийн харилцаатай бөгөөд энэ удаад Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар төлөөлөгчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ёслолын ажиллагаанд хамт оролцлоо.

И Тэ Жун эмчийн дурсгалын ордон нь Монгол, Солонгосын ард түмний түүхэн нөхөрлөлийг бататган харуулсан төдийгүй хоёр улсын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх