АНУ-д өмсдөг хиймэл бөөр буюу (Wearable Artificial Kidney, WAK) 1970-аад оноос анхны санаа дэвшсэн ч харамсалтай нь тухайн үеийн техник хангалтгүй байсан учраас орхигдож улмаар 1990-ээд онд АНУ-д лабораторийн түвшинд санаа нь гарч 2005 -2010 оны үед АНУ-ын University of Washington болон Лос- Анжелес дахь судалгааны төвүүд дээр туршигдсан. 2015 онд АНУ-д FDA-ийн хяналттай клиник туршилт хийгджээ.( USC, UCLA-ийн хамтарсан баг) Ерөнхийдөө 2010 оноос судалгаа нь эрчимжиж 2016 онд АНУ-ын FDA Breakthrough Device desihnation авч, түргэвчилсэн замаар судлах зөвшөөрөл олгосон. 2021 онд хүний биед суулгах анхны туршилтын прототип загвар амжилттай туршигдсан (цагаан хулагана ба гахайн загвар дээр эхэлсэн). Одоогийн байдлаар буюу 2025 онд хүний биед хийх өргөн хүрээний туршилтын өмнөх шатандаа явж байна. Албан ёсны хэрэглээнд хараахан нэвтрээгүй.
Тус хиймэл өмсдөр бөөр нь:
Давуу талууд:
2020 оноос шинэ загварууд боловсруулагдаж байгаа ч одоогоор эмнэлзүйн өргөн хэрэглээнд нэвтрээгүй. Ойрын 5-7 жилд буюу 2030 он орчимд зах зээлд гарах төлөвтэй гэж судлаачид үзэж буй. Эхний үеийн төхөөрөмжийн үнэ 20.000-30.000 эсвэл 50.000-100.000ам.доллар байх магадлалтай буюу бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалтай ойролцоо байж магадгүй. Дараа нь үйлдвэрлэл тогтворжвол өртөг буурна. Даатгал, улсын тусламж хэр хамрах нь тухайн орны эрүүл мэндийн тогтолцооноос хамаарах юм. Насан туршийн дахрлаа дарангуйлагч эм хэрэглэхгүй тул урт хугацаанд өртөг багасна. Европын орнууд болон Японд ч клиник туршилтууд хийгдсээр байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх