Өвөрхангай аймгийн хоёрдугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч өнөөдөр буюу 2025.09.05-ны өдөр биеийн тамирын хичээлийнхээ үеэр өндрөөс унаж осолджээ. Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж авах гэсэн боловч тус эмнэлэгт нь эмч байхгүйн улмаас анхны тусламж авч чадалгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр 14:00 цагийн орчимд болсон байна. Тухайн амь хохирогчийн хувьд биеийн тамирын хичээлийнхээ үеэр воллейболлын сэтэг байрладаг төмөр дээр авирч тоглож байсан бөгөөд хөл алдан унажээ. Иймд эцэг, эх сурган хүмүүжүүлэгчид хүүхэд бэртэж болзошгүй аюулаас сэрэмжилж болзошгүй эрсдлээс хүүхэд багачуудаа сэргийлж байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх