Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

Шинэ үеийнхнийг үхэлд хүргэх "Шинэ донтолт"....

Электрон тамхи нь “тамхины хамаарлыг бууруулна” гэхээсээ илүү “шинэ үеийн тамхичдыг бий болгох хаалга” болж байна. Никотин агуулсан тамхинаас хийдэг энгийн тамхи, ялангуяа залуучуудын дунд гурван хүний хоёр татдаг гэх судалгааг гаргасан. Электрон тамхи нь янз бүрийн амттай химийн шингэнээс бүрддэг. Тамхины оронд шингэн шатаж, утаа үүсгэн хэрэглэдэг.

Тэгвэл электрон тамхийг 2020 онд ДЭМБ электрон тамхинаас үүдэлтэй уушгины өвчин үүссэн хэмээн мэдэгдээд байсан.

Илүү гэм зэмгүй сэтгэгдэл төрүүлснээр тэрээр тамхи хэрэглэдэг хүмүүсийг тамхинаас гарах эсэх талаар бодуулж, зах зээлд гарснаар илүү олон хэрэглэгчтэй болсон юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, ялангуяа өсвөр үеийнхэн, залуусын дунд түгээмэл болж байна. Утаа гаргадаггүй, үнэр бага, аюул багатай мэт харагдах ч бодит байдал дээр эрүүл мэнд, хууль эрх зүй, нийгмийн хувьд ноцтой эрсдэл дагуулж буйг шинжээчид анхааруулсаар байна.

2025 онд хийсэн судалгаагаар хүүхэд, залуусын 60 хувь нь электрон тамхи хэрэглэж үзсэн бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь тогтмол хэрэглэгч болсон байна.

ДЭМБ-тай хамтарсан судалгаагаар 13–15 насны сурагчдын 14 хувь нь ямар нэгэн тамхи хэрэглэж байсан бөгөөд 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэж үзжээ. Өсвөр насанд никотин хэрэглэснээр тархины хөгжил удаашрах, сэтгэл түгших эмгэг, донтолт, уушгины гэмтэл, дархлаа суларч өвчлөмтгий болох эрсдэл нэмэгддэг. Бирмингемийн Их Сургуулийн судалгаагаар электрон тамхины уураар хүний дархлаанд чухал үүрэгтэй нейтрофил эсүүдийн үйл ажиллагаа саардаг болохыг тогтоосон байна. АНУ- аас 2020 онд электрон тамхитай холбоотой уушгины ноцтой гэмтлийн 2,807 тохиолдол бүртгэж, 68 хүн нас барсан тухай мэдээлсэн. Энэ нь электрон тамхины хэрэглээ зөвхөн донтох төдий бус амь насанд ч аюултай болохыг харуулдаг. Монгол Улсад тамхины хяналтын тухай хуульд зарим өөрчлөлт оруулж, электрон тамхийг утаат тамхитай адил хязгаарлалттай болгосон ч хэрэгжилт сул байсаар байна. 2023 онд Нийслэлийн Засаг дарга 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи хэрэглэх, худалдаалахыг хориглосон захирамж гаргасан боловч зах зээл дээр насанд хүрээгүй хүүхдүүдэд ил, далд байдлаар худалдаалсаар байгаа нь хяналт, хариуцлагын дутагдалтайг харуулж байна. Хор уршгийг бууруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүй, эрүүл мэндийн салбар, боловсролын байгууллага, эцэг эх, иргэдийн хамтын ажиллагааг яаралтай сайжруулах цаг иржээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх