Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ тодруулбал Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатарын албандаа ашигладаг “prado 150” маркийн тээврийн хэрэгсэл өнгөрөгч 8-р сарын 07-ны өдөр мотоциклтэй явж байсан эрэгтэй 58 настай “П”, эмэгтэй 65 настай “Ө” нарыг дайрч улмаар эмэгтэй 65 настай “Ө” газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг Давсан гэх газар өглөөний 10:15 минутад бүртгэгдсэн бөгөөд хэрэг одоог хүртэл прокурорт шилжээгүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээллээ. Одоогоор хохирогч “П”-ийн биеийн байдал тун муу байна. Тус тээврийн хэрэгслийг засаг дарга бус “Э” хэмээх жолооч унаж явжээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг дарга Д.Эрдэнэбаатарын хувьд өмнө нь иргэдийн төлөөлөгчийнхөө биед гэмтэл учруулж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаатай.
СЭТГЭГДЭЛ Үлдээх