Өнөөдөр буюу 4 сарын 14ны өдөр төв талбайд Үнэн ба зөв намаас "АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛДАЙ"-г зохион байгуулав.
Тэдний намын зүгээс төр засгийн буруутай үйл ажиллагааг буруутгадаг, зөв шийдвэрийг дэмждэг, хяналт шалгалт явуулахын тулд "АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛДАЙ", "СҮҮДРИЙН ЗАСГИЙН ГАЗАР"-ыг байгуулж байгаагаа хэлэв.
"АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛДАЙ"-д 100 гаруй иргэд оролцов. Дорнодын Цагаан-Овоо сум, Хөвсгөл аймгуудаас иргэд ирж оролцож санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.
Тус намын дэд дарга Солонго хэлэхдээ, сүүдрийн засгийн газрыг барууны орнууд болох Канад, Шинэзеланд зэрэг улсуудад хэрэгжүүлээд явж байгаа. Гадаадын улс орнууд сүүдрийн засгийн газрыг байгуулаад явж болж байхад Монгол улс яагаад болдоггүй юм гэж бодсон учир олон улсын жишгийг дагасан.
Тэдний намын зүгээс залуу гэр бүлүүдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн мэдэгдэл амлалтыг өгсөн. Тэр талаар төсвийн боломжийг лавлаж асуухад
Энэ бол боломжтой амлалт. Манай Монголын ихэнх баян хүмүүс, улс төрчид улс орны байгалийн баялагийг аваад идээд уугаад байхад Монгол улсын иргэд бид үр өгөөжийг нь огт хүртэхгүй байгаад байна. Жишээ нь Петрочайна дачин тамсаг ххк гэхэд л 30 жилийн өмнө гэрээ хийсэн. 30 жилийн өмнөх талхны үнэ өнөөдрийн талхны үнэ ямар байгаа билээ. Тийм учраас гэрээгээ дахин шинээр хийж, газрын тос баялагаа гадагш нь гаргахгүй байхад энэ бол боломжтой зүйл гэж харж байна. 30 жилийн хугацаанд таны миний дансанд 100 төгрөг ч орж ирээгүй байхад бүх баялаг газрын доорх нөөц Хятад улс руу гараад байгаа учраас манай намыг зүгээс сүүдрийн засгийн газрын байгуулж байна.
Үнэн ба зөв намын дэд дарга Шинжээнравдан хэлэхдээ
Монголд сүүдрийн засгийн газар огт байгуулагдаж байгаагүй. 2012 оноос 2016 оны үед Монгол ардын намаас төр барих үедээ сүүдрийн танхим гэж байгуулж байсан. Канад, Австрали, Шинэзеланд зэрэг улсуудад сүүдрийн засаг ажиллаж байгаа.Сүүдрийн засгийн газар гэдэг бол төр засгийн үйл ажиллагааг хянадаг, шаардлага хүргүүлдэг, төрийн буруу гаргасан шийдвэр үйл ажиллагааг эсэргүүцдэг зөв зүйл байвал дэмждэг тийм байгууллага. Эргүүлийн татах хуулийг хуулийг батлаач л гэдэг шаардлагыг тавьж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх