АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллах үеэрээ тус улсаас агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцлоо./Улаанбаатар, 2026 оны 4 сарын 18/
Тэрбээр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж, "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсныг АҮЭБЯ мэдээлэв.
Хэлэлцээрийн дагуу манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчилнэ. Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны үнийн өсөлтийг багасгах, тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм
СЭТГЭГДЭЛ Үлдээх