Цахим мэдээ
Нийгэм

Бага тойруугийн 86 байршилд 185 албан хаагч скүүтер, мопедын хэрэглээг хянана

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр зорчуулах шийдвэр гаргасан.

Улмаар Бага тойруу орчмын 86 байршилд 186 албан хаагч хяналт тавихаар болсон байна. Ингэхдээ цагдаагийн нэг албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг тусгайлан сургалтад өнөөдрөөс хамруулж эхэллээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахаар хэд хэдэн зохицуулалт хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал,

-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүй байх. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх.

-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх

-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.

-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Ташрамд дурдахад, цахилгаан моторт мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол өнгөрсөн онд зургаа дахин өсжээ. Зөвхөн 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй осол бүртгэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин