Цахим мэдээ
Яаж

Сүүлийн дөрөв хоногийн дотор суррон, мопедтой холбоотой  48 осол бүртгэгджээ

Эдгээр төрлийн тээврийн хэрэгсэл нь унадаг дугуйтай адилгүй бөгөөд моторын өндөр хүчин чадалтай

Дөрөвдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022 онтой харьцуулахад өнгөрсөн онд зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Тухайлбал:

2022 онд – 50

2023 онд – 305

2024 онд – 532

2025 онд – 2 792 хүн гэмтэж, бэртжээ.

Эдгээр төрлийн тээврийн хэрэгсэл нь унадаг дугуйтай адилгүй, моторын өндөр хүчин чадалтай (скүүтер 60км/цаг хүртэл, суррон 120км/цаг хүртэл) гэдгийг тооцож, скүүтерийг 16 насанд хүрсэн, сурроныг 18 насанд хүрсэн хүн унахаар журамлаж, хэрэгжилтийг ТЦА-тай хамтран хянаж байгаа юм байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, насанд хүрээгүй хүүхдээ скүүтер, суррон унуулахгүй байхад анхаарахыг зөвлөв.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин