Цахим мэдээ
Мэдээ

Монголын Скаутын Холбооны 35 жилийн ой тохиож байна

 Монгол Улсад скаутын хөдөлгөөнийг эхлүүлсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. / Улаанбаатар, 2026 оны 4 сарын 18 /

Тодруулбал 1991 оны 3 дугаар сарын 17-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд анхны 39 хүүхэд, 2 скаут мастер багш скаутын андгай өргөснөөр монголын скаутын хөдөлгөөний эхлэл тавигджээ. Өдгөө 35 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Скаутын Холбоо нь хүүхдийн үндэсний хэмжээний томоохон байгууллага болон өргөжиж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 15 мянга гаруй хүүхдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэгтгэн, сайн дурын 2500 орчим сзалуус, скаут багш нарын хүчин чармайлтаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгааг Боловсролын ерөнхий газар мэдээллээ.

Боловсролын ерөнхий газар Монголын Скаутын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад скаутын бүлэг байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, одоогоор 1000 гишүүнээр бүл нэмжээ. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин