Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын талаар мэдэгдэл хийжээ
БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /Reuters/. Тайванийн эргэн тойронд Хятадын талаас тогтмол зохион байгуулдаг цэргийн сургуулилалт нь “бүрэн үндэслэлтэй, зүй ёсны алхам", бүс нутагт үүссэн аливаа хурцадмал байдалд Тайбэйн засаг захиргаа буруутай гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам баасан гарагт мэдэгдсэн байна.
Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн газар нутаг үздэг БНХАУ тус арлын ойролцоох тэнгис болон агаарын орон зай руу байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцуудаа өдөр бүр шахам илгээдэг бөгөөд үүнийг Тайванийн засаг захиргаа эрс буруушаасаар иржээ.
Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлэхдээ, "Хятадын Ардын чөлөөлөх арми улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Тайвань арлын эргэн тойрон дахь усан болон агаарын орон зайд дасгал сургуулилалтын ажиллагаа зохион байгуулж байгаа нь бүрэн үндэслэлтэй, зүй ёсны бөгөөд байх ёстой үйл явдал юм" хэмээн мэдэгджээ.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ баасан гаргийн өглөө тус арлын өмнөд хэсэгт орших цэргийн баазад очих үеэрээ хэлэхдээ “хүн бүр энх тайвныг хүсэж байгаа хэвий ч зөвхөн хүч чадалтай байж л жинхэнэ энх тайвныг тогтоож чадна” гэж мэдэгдсэн байна.
БНХАУ-ын эрх баригчид Лай Чиндэг “салан тусгаарлагч” гэж үздэг бөгөөд түүнтэй яриа хэлэлцээ хийхээс татгалзсаар байгаа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх