Цахим мэдээ
Яаж

“Tourist” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчуулна

Энэ онд гадаадын 34 орны иргэдийг визгүй зорчуулах болсон.

Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ онд гадаадын 34 орны иргэдийг визгүй зорчуулах болсон. 

Үүнтэй холбоотойгоор жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчилж, “Tourist” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчуулах нөхцөлийг бүрдүүлэх аж. 

2025 онд жуулчдын тоо 850 мянгад хүрсэн нь ковидоос өмнөх үеэс 44 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул цементийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тасралтгүй явуулах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх зорилгоор зохицуулалт хийж эхэлжээ. Үүнд цемент тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачааллыг 11 тонноос хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцуулах шаардлага тавьсан байна.

Мөн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих бодлогын хүрээнд ийм төрлийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө. Дээрх шийдвэрүүд  эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлалын өсөлтийг дэмжин, үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин