Цахим мэдээ
Хэзээ

1431 оны энэ өдөр Зуун жилийн дайн : Францын Руэн хотод 19 настай Жанна д’Аркийг галд шатаажээ

1431 оны энэ өдөр Зуун жилийн дайн : Францын Руэн хотод 19 настай Жанна д’Аркийг галд шатаажээ.

Түүхэнд энэ өдөр Францын үндэсний баатар, Зуун жилийн дайны үеийн цэргийн удирдагчдын нэг болох Жанна д’Аркийг англичууд Хар домын шидтэн, тэрс үзэлтэй (шашны хуулийг зөрчсөн)  хэмээн түүдэг гал дээр шатаасан байна. Гэвч хожим нь хүмүүс түүний нэр алдрыг нь сэргээн католик сүмийн хананд гэгээнтнүүдийн нэгэн адил дүрийг нь мөнхөлсөн. Жанна 1412 онд зүүн Францын хил дээр орших Домреми хэмээх жижиг тосгонд төржээ. Тэр үед Францын титмийн асуудлаар францчууд болон англичуудын хооронд удаан хугацааны маргаан өрнөж байв. 1337 оноос хойш үргэлжилсэн энэ дайн одоо зуун жилийн дайн гэж нэрлэгддэг. Францын армид ирээд тэрээр 1430 онд Орлеаны бүслэлтийг эвдсэн довтолгоог амжилттай удирдан эх орондоо ялалт авчирсан. Бараг 600 жилийн турш түүний эр зориг зохиолч, зураач, хөгжмийн зохиолчдод олон баатарлаг бүтээл туурвих урам зоригийг төрүүлсэн. Одоо ч Жанна д’ Арк нь католик шашны хамгийн алдартай гэгээнтнүүдийн нэг хэвээр байна.

1909 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ромын Папын зөвлөл хуралдаж, Францын үндэсний баатар гэгддэг Жанна д’Аркийг ГЭГЭЭНТЭН /Saint/-д өргөмжилжээ.

Ядуу тариачин охиноос Францын үндэсний баатар болтлоо алдаршсан, өнөө цаг үед үйл хэрэг нь түүх болон дурсагдаж байгаа тэрээр дундад зууны Англи-Франц улсуудын хооронд болж байсан 100 жилийн дайны хувь заяаг эргүүлж, Франц улс цаашид орших, эс оршихуйг шийдэхэд түүхэн нөлөө үзүүлж, Францын цэргийг удирдан Английн цэргийг ялж чадсан юм.

Тэр үед ард олны дунд “цагаан морьтой онгон охин Франц орныг аврах болно” гэсэн эртний домгийг Жанна д’Арк биелүүлж чадсан гэдэг яриа гарч түүний нэр хүнд өсөх болсон бөгөөд энэ байдлаас айн түгшсэн VII Карл хаан түүнд цөөн цэрэг өгч дайсны гүн рүү эрсдэлтэй даалгаварт явуулсан байна. Энэ үед Англичуудад тусалж байсан Францаас салан тусгаарлах үзэл бүхий Бургундууд Жанна д’Аркыг олзлон Английн талд өгсөн.

Англичууд түүнийг 18 сар үргэлжилсэн шүүх хуралдааны дараа түүдэг галд шатаах шийдвэр гаргаж, 1431 онд Руан хотын Зээлийн талбайд олны өмнө түүдэг галд шатаасан байна. Тэр үед Жанна д’Арк дөнгөж 19 настай байжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин