Цахим мэдээ
Хэн

Монгол хэлний багш Т.Бадамцэцэг: Монгол хэл бичгийн шалгалтанд архи ууж байгаа тухай өгүүлдэг зохиол ирсэн нь зохимжгүй

Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтад тусгагдаж багш, хүүхдүүд эцэг эхчүүдийн дунд маргаан дагуулж байгаа Л.Доржготов зохиолчийн "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийн талаар Монгени сургуулийн Монгол хэл, бичгийн багш Т.Бадамцэцэгтэй ярилцав.Тэрээр:

Алдарт зохиолч Л.Доржготов гуайн зохиолыг шүүмжлээд байгаа зүйл огт байхгүй. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа том шалгалтад архи ууж, гэртээ ганцаараа үлдсэн айлын бүсгүй хүн дээр хоног төөрүүлэх гэж очиж байгаа зохиолыг оруулж ирсэнд л тоогүй байна.

Дунд ангийн хүүхдүүд жаахан хүнд сэдэвтэй зохиол өгүүллэг задлан шинжлэлт хийх үеэр бие бие рүүгээ жуумалзах гээд таагүй байдаг зүйл анзаарагддаг.

Манай Монголын олон олон сайхан зохиолчдын зохиолууд байгаа. Монгол өв уламжлалын тухай, аав ээж ахан дүүсийн тухай, нутаг орны тухай. Жишээ нь Ж.Лхагвын "ЭВЭР" гэх мэтчилэн олон зохиол найраглалууд бий.

ЭЕШ-д зохиол уншсаны дараа задлан шинжилгээ хйих, дараа нь хамгийн чухал сэдэв болох "ЭССЭ"-г өөрсдөө найруулж бичдэг. Гэтэл айлын нөхөр эзгүйд эмэгтэй хүн дээр очиж архи ууж, айлын бүсгүй үхэртээ хурдан гарчихаад ирье гэх мэт үйл явдал гардаг ийм зохиол дээр хүүхдүүд ямар задлан шинжилгээ хийх, дараа нь ямар "ЭССЭ" бичих вэ гэдэг дээр л асуудал байна.

Энгийн сургалтын үед бол хоорондоо ярилцаж иймэрхүү сэдэвтэй өгүүллэг дээр задлалт хийх бол байж болох асуудал шүү дээ.

Үндэсний хэмжээнд болж байгаа ийм том шалгалтад, дээрээс нь 30 гаруй жил Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа хүний хувьд тохиромжгүй зохиол орж ирсэн гэж бодож байна

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин