Цахим мэдээ
Тойм

Баруун аймгийн зарим сумдаар 4-5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна

Ихэнх нутгаар +2...+7 градус дулаан хоносон байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 04-р сарын 18-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ:

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр Баян-Өлгийн нутгийн баруун, Увсын нутгийн зүүн хойд, Завханы нутгийн хойд хэсгээр цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Сагсайд 4.0-5.0 см, бусад нутгаар 0.0-3.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр 0.0-7.0 мм хур тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь Баян-Өлгийн Булганд 7.0 мм, Завханы Идэрт 5.5 мм, Увсын Баруунтуруунд 5.0 мм хур тунадас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 градусаар дулаарч, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +17...+23 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар +5...+10 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байв.

Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -6...0 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+15 градус дулаан, бусад нутгаар +2...+7 градус дулаан хоносон байна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 20-22 метр, зарим үед 30 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурлаа.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр байлаа. Агаарын температур өмнөх өдрөөс 6-7 градусаар дулаарч, өдөртөө +18...+19 градус, өнгөрсөн шөнө 0...+5 градус дулаан хоносон байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин