АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-д ажиллах үеэрээ тус улсаас нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо.
Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой төвшинд тогтворжуулахыг судлан, Засгийн газрын харьяалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцсаныг АҮЭБЯ мэдээлэв.
Албан томилолтын хүрээнд ОХУ-ын “Газпромнефть” компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзаж, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээлд бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг багасгах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх