Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болно. Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар үзлэг хийж, зөвлөгөө өгнө. Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт болно.
Өдөрлөгөөр иргэдийн дунд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Нээлттэй өдөрлөг 10:00-16:00 цагийн хооронд болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх