Улаанбаатар, 2026 оны 4 сарын 18.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болж буй “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ А.Адьяасүрэн хоср дахь хүрэл медалиа хүртэв.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн отгон аварга БНСУ-ын тамирчин Ким Хаюүныг ялснаар ийнхүү хүрэл медаль авсныг Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээллээ.
А.Адъяасүрэн 2024 онд Хонгконгод зохиогдсон тивийн аваргаас хүрэл медаль авч байжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх