Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх талуудыг агаарын цохилтоо зогсоож дипломат хэлэлцээг сэргээхийг уриаллаа.
Түүнчлэн Франц улс Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иордан, Ирактай батлан хамгаалахын хамтын ажиллагаатай бөгөөд гэрээний дагуу холбоотнуудынхаа аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаална гэдгээ онцолж, Мөргөлдөөн эхэлмэгц Франц улс холбоотнуудынхаа агаарын орон зайг хамгаалан Ираны дронуудыг устгасан гэж мэдэгдлээ.
Мөн 3-р сарын 3-нд дайн Ливан руу тэлсэнтэй холбогдуулан, Израиль явган цэргийн ажиллагаа явуулна гэсэн мэдээлэл байгаа энэ нь “стратегийн алдаа” болно хэмээн анхааруулж, Ливаны тусгаар тогтнолыг хүндэтгэхийг уриалжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх