Цахим мэдээ
Улс төр

Ерөнхий сайд Н.Учрал гадаад улсуудад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Улаанбаатар, 2026 оны 4 сарын 16. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаад улсуудад суух Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаас гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо. Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүд болон үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, орон нутагт томилолтоор ажилласан байна.

 Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэрэг ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцлов. Мөн олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг захив.

Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргогоор ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох “хүчтэй монгол паспортыг бүтээх" зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин