Цахим мэдээ
Хаана

Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна

 Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор өнөөдөр салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +5+10 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20+25 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч, +17+19 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

Ормузын хоолойг нээжээ
Өчигдөр 15 цаг 25 мин

Улаанбаатарт 18 градус дулаан
Уржигдар 09 цаг 35 мин