Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ж.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байна. .
Ж.Мишээл уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Аравдугаар сарын 5-нд болсон уралдааны дараагийн шатанд Казахстаны алдартай хит дуу болох дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулсан юм. Харин аравдугаар сарын 12-нд болсон тус уралдааны дөрөвдүгээр шатанд тэрбээр хятад дуу дуулсан бөгөөд олон орны шүүгчдээс нийт 120 оноо авч, ялагчдын нэг болсон байна.
Уралдааны дараагийн шатны дүн нөгөөдөр гарах бөгөөд одоогийн байдлаар манай дуучин нийлбэр дүнгээр Казакстаны дуучны хамт тэргүүлж байна.
Оролцогчдын нийлбэр дүн:
СЭТГЭГДЭЛ Үлдээх