Цахим мэдээ
Хэзээ

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

“Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд маргаашаас эхэлнэ.

Нээлтийн өдөр “Туялзуур сэлэм”, үндэсний шагайн харваа, дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ. Дөрөвдүгээр сард "UB Даам-2026”, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн, Шадар сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг хоолны фестиваль, циркийн тоглолт болохоос гадна ширээний теннисний спортыг сурталчлах юм.

Харин тавдугаар сард спорт автомашины үзэсгэлэн, авто, мото парад, “Хангарди” спорт өдөрлөгтэй. Түүнчлэн ССАЖЗЯ, БОУАӨЯ, ЭЗХЯ, БЯ, ГБХНХЯ, ЗТЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг, “Улаанбаатар марафон”, гудамжны бүжгийн халз тулаан, “Номын баяр-2026” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин