Цахим мэдээ
Хэн

Трамп: Ираны дайн дуусах шатандаа орсон

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр иргэддээ хандан хийсэн илгээлтдээ Ираны эсрэг дайн “дуусах шатандаа орж байна” хэмээн мэдэгдэж, ойрын 2–3 долоо хоногт дуусна гэж таамаглаж буйгаа илэрхийлэв.

Харамсалтай нь тэрээр мэдэгдэлдээ тодорхой гарц, стратеги танилцуулаагүй бөгөөд хэрэв хэлэлцээрт хүрэхгүй бол Ираны эрчим хүчний байгууламжуудыг хүчтэй цохилтод оруулна гэж сүрдүүлсэн юм.

Тэрээр Ирантай хэлэлцээ үргэлжилж байна гэж мэдэгдсэн ч АНУ-ын тагнуулын байгууллагууд Техран бодит буулт хийх сонирхолгүй гэж үзэж байна.

Мөн Ормузын хоолойг нээх асуудлыг бусад орнууд шийдэх ёстой гэдгийг Трамп онцолжээ. Иран тус хоолойгоор дамжих нефтийн тээврийг хязгаарласнаар дэлхийн зах зээлд газрын тос, хийн үнэ өсөөд байгаа билээ.

АНУ, Израилийн цохилтууд Ираны пуужин, дроны хүчин чадлыг бууруулсан ч Иран довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.

Дайн эхэлснээс хойш:

  • Иранд 1600 гаруй энгийн иргэн (244 хүүхэд) амь үрэгдсэн
  • Ливанд 1300 гаруй хүн нас барж, 3900 гаруй шархадсан
  • Персийн булангийн орнуудад 50 хүн амиа алдсан
  • Израилд 17 хүн нас барсан
  • АНУ 13 цэргээ алдаж, хэдэн зуун хүн шархадсан гэсэн мэдээлэл бий.

Трамп АНУ Ираны цөмийн байгууламжуудыг ихээхэн сүйтгэсэн гэж мэдэгдсэн ч зарим баяжуулсан уран газар доор хэвээр үлдсэн байгаа аж.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин