Цахим мэдээ
Хаана

Төвийн аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18, бусад нутгаар +8...+13 градус дулаан.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин