Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байна. Гэвч хаврын улирал эхэлж, мөсний үзэгдэл идэвхжсэнтэй холбоотойгоор мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см-ээр нимгэрчээ.
Иймд цаг агаар дулаарч буйтай уялдан ойрын өдрүүдэд гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших төлөвтэй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх