Селин Дион тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Селин Дионы бүтэн нэр нь Celine Marie Claudet Dion юм.1968 оны 3-р сарын 30-нд Монреаль хотын ойролцоо Чарламбеagne хэмээх жижигхэн хотод төржээ. Аав Ademar, ээж Theresa Dion нар нийт 14 хүүхэдтэй бөгөөд тэдний отгон нь юм. Анх 12 настайдаа ээжийнхээ бичсэн "Ce n'etait qu'un" нэртэй анхны дууг дуулж байжээ. Тэрээр 1987 онд нөхөр "Рене Анжелиз"-тайгаа харилцаж эхэлсэн ч хүмүүсээс нууцалсаар 1994 оны 12сарын 17-нд Монтреальд Бертрэм Дамигийн сүм дээр Селин Дион, Рене Анжелиз нар гэрлэжээ. Мөн 2000 оны 1-р сарын 5-нд Лас Вегас хотод хуримын ёслолоо хийжээ.
1990-ээд онд Селин Дионий нөхөр Рене Анжелиз өөрийн авъяаслаг эхнэрийг Америкийн зах зээлд гаргахын тулд чадах бүхнээ хийсэн үр дүнд хүрчээ. Тэд олон хүүхэдтэй болхыг хүсч байсан ч хүүхэдтэй болж чадалгүй олон жил явжээ. Удаан хугацаанд эмчилгээ судалгаа хийлгэж явсны үр дүнд анхны хүү "Рене Чарлз Дион"-ыг 2001 оны 1-р сарын 25-нд төрүүлжээ. Түүнээс хойш өөрт нь боломж бага байсан тул тэрээр 3 ихэр хүүхэдтэй болохоор зорьж 2010 онд "Үр хөврөлийн аргаар жирэмсэлж" 3 ихэр хүүхэдтэй болжээ. Гэвч 1 хүүхэд нь зулбаж, 2010 оны 10-р сарын 23-нд 2 ихэр хөвгүүд болох Эдди, Нелсон нар мэндэлжээ. Асар их хичээл зүтгэл гаргасны үр дүнд 3 хүүхэдтэй болсон.
2022 онд Селин Дионд ховор, эдгэршгүй мэдрэлийн өвчин оношлогдсон бөгөөд уг эмгэг түүний дуулах чадварт нь нөлөөлсөн тул тэрбээр үлдсэн бүх аялан тоглолтоо цуцалсан юм. Тухайн үед тэрбээр мэдэгдэхдээ “Биеэ эдгээхийн тулд маш их хичээж байгаа, гэхдээ эрүүл саруул байсан ч аялан тоглолт хийх нь ихээхэн ачаалалтай байдаг” хэмээн хэлж байв.
Селин Дион өвчний эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар 2024 онд дэлгэцнээ гарсан “I Am: Céline Dion” баримтат кинонд өгүүлдэг.
Хамгийн сүүлд тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Жерси муж улсын Ньюарк хотод хедлайнер уран бүтээлчийн хувиар тайзнаа гарчээ. Үүний дараахан түүний “Courage World Tour” аялан тоглолт “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор зогссон юм.
"БРЮССЕЛЬ, 2026 оны гуравдугаар сарын 25 /Еuronews/. Канадын алдарт дуучин Селин Дион энэ оны хоёрдугаар хагаст тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ."
Парис хотын гудамжнуудад алдартай дуунуудынх нь тизер постерууд олноор тавигдсанаар Канадын супер од Селин Дион тайзнаа эргэн ирэхээ албан ёсоор зарлалаа. Өдгөө 57 настай тэрбээр булчин агшиж, чангардаг нэг төрлийн мэдрэлийн эмгэг буюу “Stiff Person Syndrome” туссанаас хойш дөрвөн жилийн дараа энэ оны сүүлчээр тайзнаа эргэн гарах гэж байгаа юм. Франц хэлээр гардаг Канадын “La Presse” сонинд мэдээлснээр, Селин Дион ес, аравдугаар сард “Paris La Défense Arena” цэнгэлдэх хүрээлэнд долоо хоногт хоёр удаа тоглолт хийхээр бэлтгэж байгаа ажээ.
Одоогоор тэрбээр эдгээр мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх