Цахим мэдээ
Улс төр

С.БЯМБАЦОГТ: Дөрвөн тэрбум 997 сая хөрөнгөтэй УИХ-н даргатай боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын даргад парламентад ажилласан байдал, боловсрол, туршлагыг харгалзан үзэж Сандагийн Бямбацогтыг нэр дэвшүүлэн танилцуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. УИХ-ын даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын түүхэнд хамгийн олон санал авч сонгогдсон гишүүн юм. Тэрбээр Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх бүтцийг ахалж, даргалж ажилласан ажлын туршлагатай. Нийт 50 гаруй хуулийн төслийг санаачилж ажилласан. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч гэж үзэж нэр дэвшүүлэн бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ САНДАГИЙН

БЯМБАЦОГТЫН НАМТАР

Сандагийн Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт өгсөнөөр одоогоор байдлаар 4 тэрбум 997 сая төгрөгний хөрөнгөтэй байна. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин