Цахим мэдээ
Мэдээ

Тэргүүн дагуул одтой, улаагчин хонь өдөр

Өнөөдөр аргын тооллын 2026-4-3, Баасан гараг, Билгийн тооллын 16, Сугар гараг

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандаж, 19 цаг 24 минутад жаргана

Тэргүүн дагуул одтой, улаагчин хонь өдөр, үс засуулахад тохиромжгүй.

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, мал аж ахуйн үйл, угаал үйлдэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин