FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж байна.  

"FIBA 3x3 Asia Cuр" тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд дуусаж үндсэн тоглолтод оролцох багууд тодорлоо. Монгол Улсын эмэгтэй баг В хэсгийг тэргүүлсэн бөгөөд Шинэ Зиланд, Малайзын багууд багтлаа. Энэ хэсгийн урьдчилсан шатнаас Энэтхэг, Туркменистаны багуудыг хожсон Малайзын баг  шалгарч дараагийн тоглолтод оролцохоор болов. 

"FIBA 3x3 Asia Cup" тэмцээний Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Э.Нарангоо нар багтсан. 

Азийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн тоглолтууд маргааш эхэлнэ.