Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны нэгдүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7 тэрбум 187 сая ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрчээ.

Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээг хангах дүн юм. Мөн богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм хэмээн Монголбанкнаас мэдээллээ.