Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаярын допингийн асуудалтай холбоотой маргааныг шийдвэрлэх товыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт зарлажээ. Тодруулбал, түүний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Үндэсний бөхийн холбооноос барилдах эрхийг нь гурван жилээр хассан юм.
Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэн Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисст гомдол гаргасан.
Үүний дагуу маргааныг албан ёсоор хэлэлцэх шатанд шилжүүлж, холбогдох талууд болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Наадмыг зохион байгуулах хороо болон Бөхийн салбар хороонд хуралдааны дээрх товыг хүргүүлсэн аж.

СЭТГЭГДЭЛ Үлдээх