Бургас усыг татдаг ургамал. Тийм учир бургастай газар чийгтэй, дагаад шумуултай байдаг учир хашаанд их тарьдаггүй гэдэг.
Бургас ихтэй газар намагшиж, ус газар доогуур шургадаггүй, хөрс хатдаггүй. Бургасыг байхгүй болгомогч хөрсний чийг, намаг хатаж, ус хөрс рүүгээ шургадаг. Үүнийг мод бут тарьдаг, цөлжилттэй тэмцдэг мэргэжилтнүүд хэлдэг.
Монголын түүхэнд энэ газар нутаг Туулын хар шугуй гэдэг нэртэй байсан. Маш их бургастай байсан учир дайснаасаа нуугдах, мөн салхи шуургыг хааж, өвөлжихөд зохимжтой нутаг байсан гэдэг. Туулын хөндийн амь, байгалийн тогтоц нь бургастай их холбоотой.
Сэлбийн гол яагаад алга болсныг мэргэжилтнүүд хэлнэ. Хүний хөл, хотжилт ихэссээр орчны хөрс, усны гольдролыг эвдсэн учир ус нь татарсан.
Ургамлын бүрхүүл алга болмогц хөрс хуурайшна. Голын ёроолын шавар бүрхүүл эвдэрмэгц гольдрол усаа барьж хуримтлуулахаа болино. Эцэст нь, ус барих экологийн тогтолцоо устмагц хур буумагц л үер болж урсаад, бусад цагт гол биш хуурай сайр л байдаг болдог. Танил зураг байгаа биз?
Туул гол сайр болох үйл явц хэдийнээ эхэлчихсан. Туул гол зарим жилд тасардаг болсон нь энэ үйл явц улам хурдасч байгаагийн шинж.
Бургас бол зүгээр нэг мод биш юм. Бургас бол голын салшгүй нэг хэсэг нь. Голын орших орчин нь. Тиймд голын бургасыг устгах нь голоо устгаж буй л үйлдэл.
Гол гэдэг нь зөвхөн ус биш, байгалийн тэр тогтолцоо бүхлээрээ юм.
P.S. ChatGPT юу гэж хэлж байна?
Бургас бол усны системийг тогтворжуулдаг
Ус алдагдахыг багасгадаг
Газрын доорх усны түвшинг тогтвортой байлгахад тусалдаг
ургамал гэнэ дээ. Товчоор, байгалийн усны системийг тогтворжуулагч юм байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх