Иран цөмийн зэвсэгтэй болбол хүчтэй болох уу?
Олон улсын анхаарлын төвд буй нэг асуудал бол Ираны цөмийн бодлого юм.
Шинжээчдийн хэлснээр, “цөмийн фетва дууссан” бөгөөд Ираны дотоод болон олон нийтийн хандлага ч өөрчлөгдөж байна.
Иран анх цөмийн хөтөлбөрөө олон улсын анхааралд оруулах үедээ энх тайван зорилготой гэж мэдэгдэж, зэвсэг хийхгүй гэж баталж байв. Тухайн үеийн дээд удирдагч Аятолла Али Хаменей цөмийн зэвсгийг хориглосон шашны шийдвэр (фетва) гаргасан.
Гэвч АНУ болон Израилийн сүүлийн үйлдлүүд, мөн Хаменей нас барсантай холбоотойгоор энэ бодлого өөрчлөгдөх магадлалтай болжээ. Зарим шинжээчдийн хэлснээр, “цөмийн фетва дууссан” бөгөөд Ираны дотоод болон олон нийтийн хандлага ч дагаад өөрчлөгдсөөр байна.
Иран өмнө нь АНУ-Ираны цөмийн хэлэлцээр (АНУ 2018 онд гарсан) цуцлагдсанаас хойш ураны баяжуулалтаа нэмэгдүүлж ирсэн. Одоо Иранд 400 гаруй кг өндөр баяжуулсан уран байгаа нь хэд хэдэн цөмийн зэвсэг хийхэд хангалттай хэмжээ юм.
Шинжээчдийн үзсэнээр "Хэрэв Иран бодлогоо өөрчилбөл энгийн загварын цөмийн төхөөрөмж ч хийж магадгүй. Гэхдээ цэргийн биш, харин улс төрийн “сүрдүүлэх” зорилготой байж болох гэнэ. Энэ нь дайны тал дээр ч, олон улсын харилцаанд ч хүчтэйгээ харуулж өөртөө итгэлтэй болох ач холбогдолтой."
Ираны хувьд цөмийн зэвсэг аюулгүй байдлыг нь баталгаажуулахгүй. Тухайлбал, АНУ-тай харьцуулахад цөмийн хүчин чадал нь хамаагүй сул тул бодит “саатуулах хүч” хангалтгүй гэж үздэг. Харин бүс нутагт Иран цөмийн зэвсэгтэй болбол Саудын Араб зэрэг орнууд мөн адил цөмийн зэвсэг хөгжүүлэх магадлалтай гэж шинжээчид анхааруулж байна.
Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салман 2018 онд “Хэрэв Иран цөмийн бөмбөгтэй болбол бид ч мөн адил хурдан хийнэ” гэж мэдэгдэж байжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх