Цахим мэдээ
Нийгэм

Улаанбаатар хотод нөөцийн махыг 5 сарын 31-ийг дуустал худалдаална

2026 оны 4 сарын 02-ны байдлаар "Нөөцийн махыг нийслэлийн 386 цэгт худалдаж байна"

 Хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 386 цэгт худалдаж байна.

Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой нөөцийн махны эрэлт ихэссэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. Үхрийн нөөцөлсөн мах 15 мянга, хониных 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд өнгөрсөн намар таван мянган тонн мах нөөцөлснөөс 40 хувь нь үхрийн, 60 хувь нь хониных юм. Нөөцийг махыг тавдугаар сарын 31-нийг дуустал худалдахаар төлөвлөжээ. 

Есөн аж ахуйн нэгж дүүргүүдэд махыг өдөр бүр түгээж байгаа. Томоохон зах, худалдааны төвөөс зайдуу найман нэрийн болон гэр хороолол, орон сууцны дундах дэлгүүрт зарж байгаа аж. 

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин, “Чингэлтэй дүүргийн 20 хорооны 38 дэлгүүрт нөөцийн махны жижиглэн худалдааг нэгдүгээр сараас эхлүүлсэн. Иргэдийн махны хэрэглээг тасалдуулахгүй, хямд үнийн бодлогоор захиалгаа тогтмол хийж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран тогтмол хяналт тавьдаг” гэжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин