Японы баруун хэсгийн Вакаяма мужийн Кайнан хотод зохион байгуулагдсан нэгэн арга хэмжээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, энэхүү төсөл нь хамгийн олон хүн нэгэн зэрэг цагаан гаатай жигнэмэг чимэглэсэн гэсэн Гиннесийн амжилтын эзэн болов.
Жигнэмэг чимэглэх арга хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 282 хүн цугларчээ. Оролцогч бүрт байшин хэлбэртэй цагаан гаатай жигнэмэг тарааж өгсөн бөгөөд түүнийгээ 15 минутад багтаан зэрэг чимэглэцгээсэн аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх