Цахим мэдээ
Юу

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэдэг шиг...

Төсвийн таналт нэрээр 331 тэрбум төгрөгийг хассан ч эргэн 363 тэрбум төгрөгөөр барилга байгууламжийн зарцуулалт нэмсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, нэмэгдсэн хөрөнгөөр:

  • 28 авто зам барих,

  • 16 тоног төхөөрөмж авах,

  • Соёлын долоон төв барих,

  • 500 сая төгрөгийн ТЭЗҮ боловсруулах зэрэг ажил хийгдэхээр болжээ.

Гэвч хасагдсан 331 тэрбум төгрөгийн зарцуулалт нь чухал, хэрэгцээт төсөв байж болохуйц. Тодруулбал: 

  • 22 сургууль
  • 6 эмнэлэг
  • эрүүл мэндийн төв
  • өнөр бүл хүүхэд хамгааллын газар
  • хөгжлийн бэрхшээлтэйи ргэдийн 2 барилга
  • ОБЕГ-ын харъяа гал унтраах 4 анги

Эдгээр нь олон нийтийн амьдралд шууд нөлөөтэй төсөл, үйлчилгээний санхүүжилт байсан. Гэвч таналт нэрээр нэн шаардлагатай бус соёлын ордон, тоног төхөөрөмж зэргийг оруулж ирж буй нь яг л "нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов" гэдэг шиг л төсвөөс заавал л гаргах ёстой зардал шиг...

Ингэснээр төсвийн таналт нь зөвхөн тооны өөрчлөлт төдийгүй, улс орны хөгжилд нэн чухал нөлөөгүй шийдвэр байсан нь илэрхий болж байна. Иргэдийн амьдралд шууд хүрдэг, шаардлагатай төсвүүдийг хасах нь бодлого, хэрэгжилтийн уялдаа алдагдах эрсдэлтэй гэдгийг энэ жишээ харуулж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх