Улаанбаатар, 2026 оны 4 сарын 3 Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт үргэлжилж байна
Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн хоёр өдөр болж, хэсгийн үндсэн шатанд өрсөлдөх багууд тодорсон. Маргааш хэсгийн тоглолт эхэлнэ. Манай улсын эрэгтэйчүүд “А” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд 15:50 цагаас Хятадын Тайваньтай эхний тоглолтоо хийнэ. Улмаар 18:40 цагаас Филиппинтэй тоглосноор хэсгийн тоглолт өндөрлөх юм. Тэгвэл эмэгтэйчүүд 15:00 цагт эхний тоглолтдоо Малайзыг өрсөлдөх хуваарь гарлаа. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Азийн аваргад нэг түрүүлсэн Шинэ Зеландын хүчирхэг багтай хийхээр болжээ.
Тэмцээний медальтнууд энэ сарын 5-ны ням гарагт тодорно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх