Бүсгүй та сувд зүүдэг үү? Эмэгтэй хамгийн чамин эдлэлийн нэг болох сувдны талаарх мэдээллийг танд хүргэж байна. Олон мянган жил өнгөрсөн ч “давтагдашгүй, туяаран гэрэлтсэн, сайхан” гэсэн утгатай сувдны нэр огтхон ч өөрчлөгдөөгүй юм. Эртний Ром, Византии, Иран, Хятад, Японд эмэгтэй хүний гоо сайхныг сувдтай зүйрлэдэг байжээ. Эртний домогт сувдан сондорыг гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн өгүүлсэн байдаг бол дундад зууны сэргэн мандалтын үед харин залуу нь сүйт бүсгүйдээ сувдан бэлзэг бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлдэг байсан гэнэ.
Сувдны өнгө зүүсэн эзнийхээ арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой хэмээн үздэг байж. Иймд дорно дахинд шаргал, хүрэн туяатай сувд илүү үнэтэй. Харин Европод цасан цагаан, цагаан туяатай сувдыг илүү эрхэмлэн үздэг байна. Хамгийн үнэтэй сувд бол том зуйван хэлбэртэй сувд гэнэ. Түүнийг эртний оросууд өргөст хэмхэн сувд хэмээн нэрлэдэг байжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх