Physical 100 шоу нь Өмнөд Солонгосын алдарт MBC санаачлан хийсэн, хамгийн хүчирхэг, төгс бие бялдрыг шалгаруулах зорилготой шоу. 5 тэрбум хүн амтай Ази тивийн улс орнуудаас ердөө 8 улс сонгон авч, дэлхий нийтэд хүч чадал, эр бяр, авхаалж самбаагаа гайхуулан тэмцэлдэж байгаад багтана гэдэг гайхалтай. Дэлхийн хэмжээний контент, студи бүтээл, зураг авалт найруулга нь Маркетинг PR, хоногшуулалт танигдалт, нэр хүнд талаасаа ч, Монгол хүн, Монгол улсыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлж байна.
Манай багийн хувьд чамлахааргүй амжилт үзүүлж шилдэг дөрөвт шалгараад байгаа билээ. Волейболын спортын ОУХМ Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн тэмцээний явцад багахан алдаа гаргасан бөгөөд түүний сошиал хаяг руу нилээдгүй доромжлол болоод шүүмж иржээ. Тэрээр та нарт таалагдах гэж энэ шоунд орсон юм биш. Энэ бүгдийг чадах эсэхээ сорих гэж зориглоод орсон юм. Би чадсангүй. Амиа хорлоч гэх шиг давраад бай хэмээн өөрийн цахим хаягтаа оруулжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх