Цахим мэдээ
Урлаг, Спорт

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

АНУ-ын загвар, соёл урлагийн хэвлэл “Complex”-оос “XXI зууны хамгийн стиль сайтай 25 од” буюу “The 25 Best Dressed Celebrities of the 21st Century” чансаа гаргалаа. БНСУ-ын дуучин G-Dragon Ази тивээс ганцаараа энэхүү жагсаалтад багтсан байна. Тэрdээр 16 дугаар байрт орсон бөгөөд “ганган” оддын жагсаалтыг Канье Уэст тэргүүлжээ.

Жагсаалтыг бүрэн эхээр нь ЭНД-ээс харах боломжтой.

“Complex” сэтгүүл дээр “Өнөөдөр том загварын агентлаг болгон өөрийн төлөөлөгч болох к-поп одтой болжээ. Гэхдээ загварын ертөнцтэй холбоотой хүн бүхэн G-Dragon стандартыг тогтоодог гэдгийг мэднэ. Замналаа эхлээд хориод жил болж байгаа ч тэрбээр солонгос попын стилийг өөрчилж, хил хязгаарыг давсан хэвээр байна. G-Dragon 2016 онд “Chanel” брэндийн Азийн анхны элч төлөөлөгч болж байлаа” гэж бичжээ.

Одоо G-Dragon “Übermensch” дэлхий тойрох аялан тоглолтынхоо хүрээнд Сөүлд тоглолт хийхээр бэлтгэж байна. Түүний аялан тоглолт дэлхийн 16 хотод болох юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин