Судалгааны үр дүнд мөсний халтирдаг чанар нь хайлах процессоос төдийлөн шалтгаалдаггүй, харин молекулын түвшний диполь буюу өчүүхэн цахилгаан цэнэгүүдийн нөлөөнөөс голлон үүдэлтэй болох нь тогтоогджээ. Гутал эсвэл цана мэт зүйл мөсөнд хүрэх үед тухайн материалыг бүрдүүлэгч бичил цахилгаан цэнэгүүд мөсний молекулын зохион байгуулалттай бүтэцтэй харилцан үйлчилдэг. Энэ үл мэдэг боловч хүчтэй харилцан үйлчлэл нь мөсний гадаргын молекулыг алдагдуулж, эмх замбараагүй, шингэн маягийн нимгэн давхарга үүсгэдэг бөгөөд яг энэ нь мөсийг халтирамтгай болгодог. Өөрөөр хэлбэл дулаан, даралт хэрэггүй.
Үүнээс ч илүү сонирхол татах зүйл нь энэ үзэгдэл тэг хэмд ойр нөхцөлд ч хэвээр ажиглагддаг нь тогтоогдсон явдал юм. Тухайн үед ус зөгийн балнаас ч өтгөн, огт хайлах боломжгүй байх учиртай. Гэсэн ч мөсний гадарга өөрөө өөрийгөө “тослон”, гулгамтгай шинжээ хадгалсаар байдаг.
Ингэснээр мөсний шинж чанарын талаарх бидний уламжлалт ойлголтыг бүхэлд нь шинэчилж, өвлийн спорт, гадаргын инженерчлэл, нанотехнологийн хөгжилд огт өөр өнцгөөс хандах шинэ боломжийг нээж байна.
Материалууд молекулын түвшинд хэрхэн харилцан нөлөөлдгийг илүү гүн ойлгох нь халтиргаа багатай, аюулгүй ултай гутлаас эхлээд өндөр гүйцэтгэлтэй цана, хүйтэнд тэсвэртэй шинэ төрлийн материалуудыг бий болгох өргөн боломжийг нээж байна.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ Үлдээх