Цахим мэдээ
Нийгэм

Цаг агаарын онц аюултай үзэгдэл болохыг анхааруулж байна

МАРГААШААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр буюу 2025 оны 11 сарын 28-нд Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Бямба гараг буюу энэ сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иймд жолооч, тээвэрчид та бүхэн:  Тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах хол, ойрын замд гарахдаа автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин