Өвлийн улирал ирэхэд сэтгэл санаагаар унах үе гардаг уу? Хэрвээ тийм бол...
Намар, өвлийн улирал нь хүний сэтгэлд нөлөөлдөг. Гадаа хүйтэрч, тэнгэр бүүдийн тав тухгүй болоход, мөн эрт харанхуй болж, нар орой мандахад зарим хүн сэтгэлээр унаж, гутранги байдалд ордог. Гэхдээ зөвхөн бидний сэтгэл санаа улирал солигдох үед өөрчлөгддөггүй. Орчноос шалтгаалах олон зүйлсийн нөлөөл мөн хамаарна.
Өвлийн улирал заримдаа давчдам санагдаж, улирал солигдоход сэтгэл санаа тогтворгүйтэн, цаг агаараас хамааран сэтгэл зүйн байдал тань өөрчлөгддөг үү?
Энэ нь "Улирлын чанартай сэтгэл гутрал" (Seasonal Affective Disorder)
Америкийн Сэтгэцийн Холбооны мэдээлснээр, америкчуудын 5 орчим хувь нь улирлын сэтгэл гутралын эмгэг (SAD)-тэй тулгардаг байна. Энэ нь өвлийн улиралд илэрдэг, нарны гэрэлд бага өртөхтэй холбоотой үүсдэг гэж судлаачид үздэг. “SAD”-ийн шинж тэмдэгт сөрөг сэтгэл хөдлөл мэдрэгдэх, хоолны дуршил, нойрны хэв маягийн өөрчлөлт, эрч хүч багасах зэрэг ордог байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий даяар 350 сая хүн өвлийн улирлын сэтгэл гутралаар шаналж байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4 дахин их өртдөг ажээ. Энэ нь аль ч насны хүнд тохиолдож болно. Уг шинжид өртөгсдийн дийлэнхэд нь эхний шинж тэмдэг 20-иод насанд нь илэрдэг бөгөөд нас ахих тусам улам нэмэгддэг байна.
Өвлийн улирлын сэтгэл гутралын үндсэн шинж тэмдэг нь:
СЭТГЭГДЭЛ Үлдээх