Цахим мэдээ
Нийгэм

ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮССЭН Ч "УДАХГҮЙ ХЭВИЙН" БОЛНО ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

Сүүлийн өдрүүдэд шатахуунтай холбоотой асуудал нилээд шуугиан дагуулж байгаа. Иргэдийн хувьд шатахуун авахын тулд доод тал нь 1цагаар зогсохгүй 4-5цаг оочирт зогсож байж ч бензинтэй золгосон тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ асуудал дээр салбар АҮЭБЯ-наас мэдээллээ хийлээ. 

Г.ДАМДИННЯМ: АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТЫН ХЭМЖЭЭ ХАНГАЛТГҮЙ БАЙГАА Ч АЛЬ БОЛОХ ХҮРГЭЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Монгол улс сард 60мянган тонн шатахуун хэрэглэдэг байсан бол 80мянган тонн шатахуун хэрэглэж хэрэглээ өссөн юм. Ингэснээр ОХУ дотооддоо асуудалтай байгаа учир нэмэлт шатахуун нийлүүлэхэд хүндрэл үүсээд байгаагаа мэдэгдсэн гэв.  Мөн өнөөдрийн байдлаар  Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна. Үүнээс 359 вагон буюу 21,540 тонн дизель түлш, 58 вагон буюу 3,720 тонн Аи-92 автобензин байна. 

 АҮЭБ-ийн Сайд Г.Дамдинням: “АИ-92 автобензиний импортолж буй хэмжээ маань хүрэлцэхгүй байна. Гэхдээ ойрын өдрүүдээс импорт эрс нэмэгдэхээр байна. Бид Оросын талтай байнга ярьж байна” гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо. Энэ талаар “Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд эсвэл Засгийн газар шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өгөхгүй байгаа асуудал байхгүй. Орж ирсэн даруйд л бид түгээж байна. Аль болох хүргэхийг хичээж байна. Аль болох тасалдуулахгүй байхыг хичээж байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний импорт 40 гаруй хувьтай байгаа бол дизель түлшний импорт 80 гаруй хувьтай байна. Шатахууны доголдол үүссэн асуудалд салбарын сайдын хэлснээр аравдугаар сард нөөц хангалттай байсан ч зарим шалтгааны улмаас нөөц дуусжээ. Мөн зохиомол хомсдол үүсэх үйл явдал болсныг ч нуусангүй. Гэсэн ч арваннэгдүгээр сараас эхлэн шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн шатахуун нийлүүлж буй гол худалдан авагч Орос болон Хятадаас импортын хэмжээг нэмэгдүүлэхээр хоёр улстай байнгын холбоотой ажиллаж байгаа аж.
Тэрбээр “Бид ОХУ-ын талтай байнга холбогдож байгаа. 95 хувийг нийлүүлдэг айл шүү дээ. Үлдэж буй 5 хувийг бид БНХАУ нийлүүлдэг. Бид хоёрхон хөршөөсөө л худалдан авна . Бидний хувьд урд хөрштэйгөө импортыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа” гэсэн юм. Тиймээс шинэ он гараад БНХАУ руу айлчлал хийхээр болсныг яриандаа тодотгосон.
Түүнчлэн БНХАУ газрын тосны бүтээгдэхүүн нь дотооддоо хязгаарлалттай, экспорт хийдэггүй. Гэхдээ дипломат, уламжлал сайн хөршийн харилцаагаа бодолцож бидэнд тусалъя гэж байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр импортын асуудлыг эцэслэхээр хэлэлцэнэ. Одоогоор урд хөршөөс импортоо авч байгаа Урд талд манай улсад импорт оруулах чадлын хувьд нийт хэрэглээний 20 хувийг л хангадаг. Дамжуулан ачих хэмжээгээ бид нэмэгдүүлэх ёстой. Зөвхөн Замын-Үүдээр зогсохгүй Цагааннуур, Ханги-Мандал, Шивээхүрэн боомтоор авах ажлыг гадаад харилцааны шугамаар ярилцаж байна. 35 жил хуримтлагдсан асуудлыг 5 сарын дотор шийдэх боломжгүй” гэдгээ илэрхийллээ. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Уржигдар 16 цаг 07 мин

АИ-92 ШАТАХУУНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Уржигдар 12 цаг 18 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Уржигдар 16 цаг 07 мин