Орчин үеийн ардчилал хөгжсөн орны хувьд хариуцлага гэдэг үг нийгэмд их чухал үүрэгтэй. Хувь хүний ёс зүй, ёс суртахуунтай уялдаатай. Манайд аль ч түвшинд хариуцлага харагдахгүй байна.Хувь хүний өөртөө хандаж буй хандлагаас эхлээд нийгмийн бүхий л харилцааны мөн чанарыг тодорхойлж буй хэрэг. Хариуцлага, итгэл хоёр ямагт хамт байдаг. Энэ тогтолцоо эвдрээд ирэхээр хамгийн түрүүнд нийгмийн гишүүдийн сэтгэлгээнд "Ер нь яасан ч яахав" гэсэн гаж хандлага маш түгээмэл болдог. Энэ "яасан ч яахав" гэдгийн цаана шударга ёсны эрэлд цөхөрсөн хувь хүний сэтгэлгээний дампуурал байгаа. Үүний илрэлтэй бид алхам тутамдаа тулгарч явна. Сэтгэлгээний энэ гаж хандлага нь нийгмийн бүхий л салбар, бүхий л түвшинг хиртүүлж буртаглаж, нийгмээ туйлдуулж байна. Үүнийг бид улсын хөгжилтэйгөө уяалдуулж ойлгож ч болох асуудал. Хариуцлагын тогтолцоо Манай улсад бүрэн алдагдсан Монголын маргааш дуусдаггүй гэдэг үг ч оргүй зүйл биш.
Цалингаа л авч байвал болчихдог, эсвэл өнөөдрийг л аргалчихвал болдог ийм өөрийгөө хуурсан хүмүүсээр бүх шат нь дүүрчихсэн. Урдах ажлаа хариуцлагатайгаар хийхээ мэддэггүй өөртөө ял болгодог хариуцлагагүй ялтан Монголоор дүүрэн. Бид хариуцлага гээчийг өөртөө суулгахгүй бол хөгжил дэвшил, амжилт ололт яриад ч хэрэггүй.
Сурч мэдсэн жаахан боловсролоо насны хоолоо олж идэх зүйл гээд бодчихсон, хөгжүүлдэггүй ажилдаа амжилт гаргахыг эрмэлздэггүй. Иргэд нь ийм байхад яаж улс орон хөгжих юм бэ. Хариуцлага, алдаа, дутагдал энэ гурван зүйлийг хүн болгон л ямар нэгэн байдлаар гаргадаг. Харин гаргасан алдаа дутагдлаа дүгнэж, цэгнэдэггүй. Яагаад гэвэл бардам зан нь хөтлөөд явахаас биш, алдаагаа хүлээх чадваргүй. Бид үр хүүхэд хойч үедээ ядаж хариуцлага болоод хариуцлага алдсан бол үүнийгээ хүлээх чөдвөрыг суулгах нь чухал болоод байна. Бүх зүйл хамгийн энгийн хамгийн жижиг зүйлээс эхэлнэ, жишээ нь гэрийн даалгавраа хийхээс, хоолны давсаа тааруулхаас эхэлнэ.
Хариуцлага гээч нь хамгийн жижиг зүйлээс эхэлж том дадал үүсгэгч юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх