УИХ-ын гишүүн О.Саранчулуун: ICF гэдэг нь Саранчулуун гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ямар ур чадвараа авч үлдсэн бэ, ямар давуу талтай вэ, ямар сул талтай вэ гэдгийг нь тодорхойлоод, тэрэнд нь тохирсон сургалт сургалтын хэрэглэгдэхүүний тооцооллыг гаргахад ICF гэдэг зүйл хэрэгтэй хамгийн чухал нөлөөтэй. Түүнчлэн Саранчулуун гэдэг хүн ажилд ороход ямар төрлийн ажлыг хийж чадах юм, ямар төрлийн ажлыг хийж чадахгүй юм, ямарыг хийхэд нь ямар төхөөрөмж, дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлдог
Монгол улсад байгаа гурван мянга орчим хүн бол тийм тодорхойлолтоор хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ тодорхойлоогүй. Харин тэд нар ямар тодорхойлолтонд явж байгаа гэхээр хөдөлмөрийн чадвараа тэдэн хувь алдсан хувь гэж байгаа. Би жишээлбэл, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хүн гэдэг группийн үнэлгээтэй
Тиймээс ICF нутагшуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бодит үнэлэгдэх боломж бий болох юм.
Манай улс хүний хөгжлийн бэрхшээлийг дэмб-ын icd-10 аргачлал буюу өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу “чадвар алдалт”-аар тогтоож байгаагаас тэдэнд тохирсон үйлчилгээ, бодлого, арга хэмжээг оновчтой хүргэж чадахгүй байна. Тиймээс хөдөлмөрийн чадвар алдсан хувиар биш олон улсын үнэлгээний системд суурилж чадамжийг тодорхойлох тухай асуудлыг хөндөх нь зөв. тэгвэл үнэлгээг нэвтрүүлэх ажлын анхны алхмууд хийгдэж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлийг “чадвар алдалт”-аар биш олон улсын ангиллын дагуу тогтоож, онцлогт нь тохирсон үйлчилгээг үзүүлэх нь хүртээмж болон тэгш байдлыг хангахад илүү нөлөөлнө
Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 76 дугаар чуулганы “Эрүүл мэндийн тогтолцоонд сэргээн засах тусламжийг бэхжүүлэх тухай” (EB152/10, 2023) тогтоол нь ICF-ийн ач холбогдлыг баталгаажуулж, хүн төвтэй иж бүрэн сэргээн засах тусламж, үйлчилгээ болон салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцолсон байдаг. 2021 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2021–2026)” нь ICF-ийг нотолгоонд суурилсан сэргээн засах тусламж, хүртээмжтэй үйлчилгээг бэхжүүлэх гол хэрэгсэл хэмээн тодорхойлсон. Тухайн зорилтын дагуу эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбаруудад ICF-ийн хэрэглээг дэмжих эрх зүйн болон зохион байгуулалтын орчныг бүрдүүлэхийг тусгасан.
Мөн ICF ангиллын монгол орчуулга ДЭМБ-ийн албан ёсны платформ дээр нэгтгэгдэж орох ажил 75хувьтай үргэлжилж байна. 2026оны 2сард Албан ёсоор нэгдэнэ. Иймд хүн бүр нэвтэрч орж ашиглах боломж нээгдэнэ
СЭТГЭГДЭЛ Үлдээх