Өвлийн улиралд цана, чаргаар гулгах үед хүүхэд, иргэдийн дунд бэртэл гэмтэл авах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид болон иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Цана, чаргаар гулгах үед хурд ихэсч, замын бартаа, саадтай хэсэгт осол гарах эрсдэл өндөр байдаг тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, иргэд өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хариуцлагатай хандахыг уриалж байна.
Өвлийн амралт, чөлөөт цагаа аюулгүй, эрсдэлгүй өнгөрүүлэх нь хамгийн чухал юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх