Цахим мэдээ
Нийгэм

Б.Мөнхболд: Аливаа зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй

Хүн аливаа зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзлийг тээн хийж үзэх нь хариуцлагыг нэмэгдүүлдэг.  Амжилт бол тууштай байдлыг дагаж бий болдог зүйл гэж миний хувьд боддог. Чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүн оруулж ирж нийлүүлэх эрхэм зорилтыг тавин ажиллаж байна. 

МӨ ДИЖИТАЛ ТРЕЙД ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.МӨНХБОЛД: 

ТЭРБЭЭР “БОРЛУУЛАЛТ ГЭДЭГ ХАРИЛЦААНД СУУРИЛДАГ ТУЛ ХЭРЭГЛЭГЧ, БҮТЭЭГДЭХҮҮН ХОЁРЫН ХООРОНДЫН УЯЛДАА НЭН ЧУХАЛ ЮМ. ИЙМД БИЗНЕСЭЭ НЭГ АЛХАМ ТОМРУУЛАХЫН ТУЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ “АМЬТАЙ” ГЭЖ ҮЗЭЖ, ХЭРЭГЛЭГЧ БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЭГ АЛХАМ УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭСНЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН, ХЭРЭГЛЭГЧ ХОЁРЫГ ЗЭРЭГ АНХААРСАН, ТОГТВОРТОЙ СИСТЕМ БИЙ БОЛЖ, БИЗНЕСИЙН ӨСӨЛТ БҮРДЭХ БОЛНО” ГЭДГИЙГ ОНЦОЛСОН ЮМ.

  Өнгөрсөн жил зарим орон нутгуудаар явж байхад хөдөлмөрч бүтээлч хүмүүстэй уулзаж, хөгжүүлж болох маш олон санаа, бүтээгдэхүүнийг олж харсан. Сүүлийн үед манайхан бүтээгдэхүүний чанар болоод өнгө үзэмжид хүртэл маш их анхаардаг болсон байна лээ. Манай Монголчууд хийж чаддаг. Гол нь бидэнд зөв систем л дутагдаад байгаа санагдсан. Хөвсгөлд хөгжөөгүй зүйл Дорнод аймагт хөгжиж, Өвөрхангайд элбэг зүйл УБ хотод үнэд хүрдэг гэх мэтчилэн уг нь бид бүтээгдэхүүнээ брэнд болтол хөгжүүлэх эвээ л олчихвол зах зээл байгаа санагддаг.

Бизнест тууштай байдал хамгийн чухал, тууштай байдлыг эрхэмлэснээр амжилтыг бий болгох боломжтой 

СЭТГЭГДЭЛ Үлдээх