Цахим мэдээ
Нийгэм

Шинийн нэгэн хоёрдугаар сарын 18-нд тохионо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байна.

Энэ талаар МБШТ–Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат лам мэдээлэхдээ, “Ерөнхий зурлагаар идэр залууст амгалантай, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй жил гарна. Гал морин жил нь буян хишиг тогтсон, эерэг сайн жил байх болно” хэмээн онцоллоо.

Шинийн нэгэн бол монголчуудын уламжлалт баяр бөгөөд ард иргэд шинэ жилийг өөдрөг сайхан итгэл, ерөөл бэлгэдэлтэйгээр угтдаг билээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх